Jul 11, 2010

Тэд чадсаан!!!!

Хэхэ Хөл бөмбөг эхлээд хэдхэн хонож байхад Spain аварга болно гэсэн намайг элдэвээр хэлээд байсан найз нар одоо юу бодож суугаа бол!!! Аваргаа авсан би ч ихэд баяртай сууна. Инээд ч ихээр хүрч байна шүү бас хэхэ. Эхний тоглолтондоо хожигдлоо гээд аварга болохгүй гэсэн үг биш шүү дээ найзуудаа. Хөл бөмбөгийнхөө учрыг нь тэгээд сайн ойлгохгүй л явахын зарим нэг нь...

Jul 5, 2010

Сургамжит үгс

Баабарын бичсэн нийтлэлээс миний үзэл бодолтой нийцдэг 2 сайхан ишлэлийг блогтоо оруулчихлаа. Зарим нэг хүмүүс юм бүрийг өөлөөд л, ямар хэрэгтэй гэж тэгдэг юм бүү мэд, Одоо байгаа бүхнийг нь хүндлээд л, тэр хүний хийсэн бүхнийг нь бодчиход л түүнд уурлаж байсан, хийсэн зүйлд нь бухимдаж байгаа чинь алга болчихно. Надад тэгж л санагддаг. Гарууд энэ надаас илүү машин уначихаж, тэгж их ашиг олоод байгаам байхдаа, эсвэл энэ нөхрийн байж байгаа ч дээ, надад нэмэр болох нөхөр биш байна доо гэж харахаасаа өөрөөр, би өөрөө хэн билээ, энэ хүнээс илүү гарах гээд хэрэг байна уу, энэ нөхрийн одоо өдийг хүртэл надад хэрэг болсон зүйлүүд нь л хангалттай шүү дээ гээд л санаагаа тайвшруулчих даа.
Доорх ишлэлийг блогтоо тэмдэглэчихээд, хэрэгтэй үедээ уншиж байна аа.

Амьдрал богинохон. Хүн аз жаргалтай явж насыг барах ёстой. Байхгүйдээ гансрах биш, байгаадаа жаргах хэрэгтэй. Богино амьдралыг гансрал гашуудал, хор шар, хорсол атаархлын зовлонгоор дүүргэн дуусгах нь юутай гунигтай. Одоогоос 2500 жилийн өмнө амьдарч байсан Гаутама Сиддихарда гэгч ухаантан ингэж сургажээ. Түүнийг хүн төрөлхтөн Будда гэдэг нэрээр нь андахгүй. Мөн тэр үед амьдарч байсан нэгэн мэргэн өгүүлэхдээ “Байгаа бүх юмнаасаа аль болох их таашаал авч амьдралаа аз жаргалтай өнгөрөө. Тэнгэрт тэргэл сар гарсанд ч баярлан шөнөөр сар харан, голын чимээ сонсож сэтгэлээ баясга. Амьд явахын утга учир энэ” гэжээ. Түүний нэрийг европчууд Конфициүс гэх юм билээ, манайхан Күнз гэдэг. 2500 жилийн өмнө нийт хүмүүний амьдралын төвшин мөн ч дорой байсан байх даа. Лав л өнөөгийн хамгийн ядуу төвшинтэй ч харьцуулшгүй. Гэвч хүмүүс нь сэтгэлээрээ жаргалтай байж дээ.