Jun 19, 2009

Мөнкийн сэдэв

Сайн байцгаана уу анд найз нар минь гэж.
дуу алдсаар давхиад ороод ирлээ. Ирээд сар болох гэж байшд шинэ ерөнхийлөгчийг тангараг өргүүлж байж л сая нэг амьсгаа авч байна шүү хэхэ. Монгол улсад бид 2 л их завгүй байсан байхаа. Мань 2 л хэд хоног дуу дуугаа авалцаад, өдөр шөнөгүй, завсар зайгүй өргөн уудам баахан шоу хийлээ дээ хөөрхий. Ингээд ажилдаа орчихлоо доо.
Суудал нэг л тухгүй оргиод сууж болохгүй байх чинь за байз өнөөдөр Баасан ахын төрсөн өдөр, маргааш 6.20 манай найзын төрсөн өдөр болж байдаг. Тэгсэн чинь ажилд баригдчихдаг. Монголд л ганцхан мөнгөгүй байж санаа зовох зүйлгүй амьдарч болно гэж үнэн шүү тээ. За тэгээд усагаас найз ирж хуримаа хийх гэж байдаг Элбэгээ бид 2 ч энэ зундаа завгүй байхым байна дөө. Найз маань харин мөнхийн сэдэв эхлүүлчихэж одоо тэхээр үргэлжлүүлэхгүй бол мөнхийн сэдэв биш болно биз. Хуримаа хийж байгаа хүн л сайн мэдэж байгаа байх даа.
Хосууд хол байж чадахгүй болхоороо хамт байхад сайхан байдаг болхоороо л бие биедээ хайртай гэдэг байхаа. Тэхгүй бол чиний хэлдгээр өөрчлөгдөөд өөр хүмүүс болдог нь тодорхой, таарч тохирохгүй болчуул хэцүү, өөрчлөгдөх тусмаа сайхан, хэзээ ч уйдахгүй, хамт байхдаа үнэхээр аз жаргалтай бол тэгээл яах ч арга байхгүй дээ хэхэ. Гэхдээ бас өөрөө өөрийгөө хатуухан гараар барьж байхгүй бол тэгээл дасгаж байгаал даврах гээл байна шүү дээ залуу насанд чинь. Би ч бас л эвгүй, цацаа цалигаатай нөхөр л дөө. Гараа болгонд шинэ учраатай золгочих гээл, нүүр өгвөл хавирчих гээл, сурсан юмыг сураар боох хэцүү хэцүү, хааяа нэг үүрч шидчихээл яваад өгч байгаам даа.

No comments:

Post a Comment